СЭЛЭНГЭ: Байгальд ээлтэй био жорлон байгуулж эхлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-28 15:05:12

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Стандартын бус нүхэн жорлонг буулгах аян Сэлэнгэ аймагт үргэлжилж байна.

 

БОАЖ-ын сайдын гол мөрний сав газруудын дагуух хөрсний бохирдол үүсгэгч нүхэн жорлонгийн хэрэглээг зогсоож, усны нөөцийг бохирдож хомстохоос хамгаалах албан даалгаврын хэрэгжилт Сэлэнгэ аймагт өрнөж байна.

 

Энэхүү ажлын хүрээнд тус аймагт байгальд ээлтэй био жорлон дөрвийг байгуулсан байна.

 

Энэхүү ажлыг аймгийн 2022 оны төсвийн тодотголоор “Байгаль хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээний зардлаар хийсэн байна. Гүйцэтгэгчээр “Чухаг Арвис” ХХК ажиллажээ.

Холбоотой мэдээ