СЭЛЭНГЭ: Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-25 11:11:48

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 7 дугаар сарын 11-ний өдрийн "Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн залах тухай" 159 дүгээр зарлигийн дагуу аймгийн Засаг даргын Тамгын газрын “Ёслол хүндэтгэлийн танхим”-д Эзэн Богд Чингис хааны эш хөргийг хүндэтгэн заллаа.

 

Сэлэнгэ аймгийн Засаг даргын зүгээс нийт төр төсвийн байгууллагууд, айл өрх бүр Эзэн Богд Чингис хааны эш хөргийг эрхэмлэн залж, дээдлэн шүтэж байхыг уриаллаа. 

Холбоотой мэдээ