БАЯН-ӨЛГИЙ: Академич А.Мекейн нэрэмжит нээлттэй олимпиадад Увс аймгийн баг тэргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-24 10:50:28

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ардын багш, доктор, профессор, академич Абишийн Мекейн нэрэмжит математикийн VIII олимпиадыг Өлгий хотод энэ сарын 22, 23-ны өдрүүдэд зохион байгууллаа.


Өмнөх жилүүдэд тус олимпиадыг баруун бүсийн хэмжээнд зохион байгуулдаг байсан бол энэ жилээс нээлттэй явуулсан. Олимпиадад Ховд аймгаас 3, Увс аймгаас 3, Баянхонгор аймгаас 2, Өвөрхангай аймгаас 1, зохион байгуулагч Баян-Өлгий аймгаас 19 баг, нийтдээ 341 багш, сурагчид оролцож оюун ухаанаа сорин  өрсөлдлөө.


Нээлттэй олимпиадын нийлбэр дүнгээр Увс аймгийн үндсэн баг тэргүүн байр эзэлж 1.8 сая төгрөгөөр шагнуулав. Мөн дэд байранд орсон Баянхонгор аймгийн багийг 1.5 сая, Баян-Өлгий аймгийн багийг 1.2 сая төгрөгөөр тус тус урамшууллаа.

Холбоотой мэдээ