СЭЛЭНГЭ: Бүгд Найрамдах Буриад улстай эрүүл мэндийн салбарт хамтран ажиллана

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2022-10-22 11:53:07

Сэлэнгэ/МОНЦАМЭ/. Анагаах ухааны салбарын шинэ технологийн нэг болох Цөмийн энергийн хавдрын эмнэлгийн нээлт энэ сарын 21-ний өдөр ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улсын нийслэл Улаан-Үд хотод боллоо.

 

Энэхүү цөмийн энергийн хавдрын эмнэлэг нь ОХУ-д цөөхөн байдаг бөгөөд олон жил судлагдсан эмчилгээний үр дүн өндөр, анагаах ухааны салбарт шинэ технологи юм.


Цөмийн энергийн хавдрын эмнэлгийн нээлтийн үйл ажиллагаанд Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж урилгаар оролцлоо. Нээлтийн үеэр олон улсын эрдэм шинжилгээний зөвлөгөөн болсон байна. Аймгийн дарга оролцогч нарт хандан баярын мэндчилгээ дэвшүүлжээ.


Мөн тус үйл ажиллагааны үеэр аймгийн Засаг дарга Сэлэнгэ аймгийн иргэдийг тус эмнэлгийн үзлэг оношилгоонд хөнгөлөлттэй үнээр хамруулах. Цаашлаад хамтын ажиллагааны хүрээнд нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг олон талт ажлыг зохион байгуулах асуудлаар санал солилцсон байна.

Мөн цаашид эрүүл мэндийн салбарт хамтран ажиллахаар тохиролцжээ

Холбоотой мэдээ