АРХАНГАЙ: Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 94.6 хувь нь коронавируст халдварт өвчнөөр өвджээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-20 09:52:44

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн дүнгээр арван мянган хүн тутмаас 559 нь буюу 5360 хүн халдварт өвчнөөр өвчилжээ. Тэр дундаа Өлзийт (734), Тариат (819), Эрдэнэбулган (1246) сум аймгийн дунджаас дээгүүр бусад суманд аймгийн дунджаас доогуур байна.


Халдварт өвчнөөр өвчлөгсдийн 94.6 хувь нь коронавируст халдварт өвчнөөр, 3.7 хувь нь бэлгийн замын халдварт өвчнөөр, 1.7 хувь нь бусад халдварт өвчнөөр өвчилсөн байна. Халдварт өвчний гаралт өнгөрсөн оны мөн үеийнхээс 2926 (35.3 %) -аар буурсан нь ковид-19 цар тахлаас шалтгаалсан тухай мэдээллийг Статтистикийн хэлтсээс мэдээлж байна.



Холбоотой мэдээ