ДОРНОГОВЬ: Өндөгний 47 хувийг дотоодоос хангаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-10-20 09:05:30

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймаг махны хэрэгцээг дотоодоосоо 100 хувь хангаж байгаа бол гурилан бүтээгдэхүүний 5.4 хувийг, хүнсний ногооны 10.7 хувийг тус тус дотоодоос хангаж байна.

Харин сүүний 76.4 хувь, өндөгний 47 хувийг дотоодоос хангаж буй. Энэ жил говь нутгийн тариаланчид 136 га талбайгаас 579 тонн ургац хураан авахаар төлөвлөсөн бол ургац хураалт 82 хувьтай байна гэж аймгийн ХХААГ-аас мэдээлэв.

Холбоотой мэдээ