АРХАНГАЙ: Хамтарсан магадлалыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-10-18 21:56:29

Архангай /МОНЦАМЭ/. Эмнэлэг хөдөлмөрийн магадлах төв комиссын 2022 оны ажлын төлөвлөгөөнд туссан хамтарсан магадлалд Архангай аймгийн иргэдийг хамруулж байна. Тус төлөвлөгөөний дагуу 10 дугаар сарын 16-26-ны өдрийг дуустал аймгийн Нэгдсэн эмнэлэгт хамтарсан магадлалыг зохион байгуулж байна. 


Аймгийн хэмжээнд 903 иргэн хамтарсан магадлалд хамрагдах юм. Тодруулбал, аймгийн хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тэргүүлэх шалтгаан болж буй өвчлөл болох дотор, сэтгэц, мэдрэл, гэмтэл согогийн улмаас хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоолгосон иргэд хамтарсан магадлалд хамрагдах юм.

  

Эмнэлэг хөдөлмөр магадлах төв комисс болон Улаанбаатар хотоос ирсэн эмч нар аймгийн эмч нартай хамтран ажиллаж, үзлэг оношилгоог хийж байна. Мөн аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид хамтран ажиллаж байна.


Хөдөлмөрийн чадвар алдалттай иргэд энэхүү магадлалд хамрагдсанаар эмчилгээнийхээ заавар зөвлөгөөг мэргэжлийн эмч нараас авах, түүнчлэн биеийн байдлын зэргээ тодорхойлуулан, өөрийн өвчинд тохирох заалт, хувь, хугацааг өөрчлөн магадлуулах юм.

Холбоотой мэдээ