БАЯН-ӨЛГИЙ: Керей үүлдрийн хонины цөм сүрэг байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2022-10-18 10:46:21

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн Толбо суманд керей үүлдрийн хонины цөм сүрэг байгууллаа.


Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас намрын мал ангилалт, ээмэгжүүлэх ажлыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд Толбо сумын 3 дугаар багийн малчин Х.Жайдарыгийн 800 гаруй толгой малд үзлэг ангилалт хийж, 250 толгой малаар цөм сүрэг байгууллаа.


Монгол Улсын Гавьяат зоотехникч О.Хатыран, мал зүйч Х.Самидан, М.Жамсран, Ж.Ханай, М.Төлеубай, малын эмч Х.Сураубай нар 1970 оноос казахын ууцан сүүлт хонин сүрэгт үржил селекцийн ажил явуулж, тохиромжтой хэвшлийн хонийг өөр дотор нь үржүүлэх аргаар мах, өөх, бүдүүн ноосны чиглэлийн ууцан сүүлт керей үүлдрийн хонийг бий болгожээ. Тухайн үүлдрийн хонины цөм сүргийг голдуу Дэлүүн сумын 5, 6, 7 дугаар баг, мөн Толбо сумын зарим багт үржүүлдэг ба нийт тоо нь 220 орчим мянга юм.   


Эдүгээ керей үүлдрийн цөм сүргийн хуцыг аймгийн бүх сум нутгийн хонины сайжруулагчаар ашигладгаараа ач холбогдолтой ажээ. 

Холбоотой мэдээ