Сумдын сонгуулийн хороодыг нийт 107 хүний бүрэлдэхүүнтэй байгуулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-21 21:20:48

Өмнөговь аймгийн сонгуулийн хорооноос сумын ИТХ-ын 2016 оны сонгуулийн хорооны бүрэлдэхүүнийг сум тус бүрээр нь байгууллаа.

Даланзадгад сумын сонгуулийн хороо 9 хүний бүрэлдэхүүнтэй бөгөөд бусад 14 сумын сонгуулийн хороо тус бүр 7 хүний бүрэлдэхүүнтэйгээр байгуулсан байна. 

Ирэх 10 дугаар сарын 19-ний өдөр сумын ИТХ-ын 2016 оны сонгууль болох юм. Мөн энэ сонгуулиар тус аймгийн Номгон, Булган сумдад аймгийн ИТХ-ын сонгууль дахин болох ажээ.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

 

 

Холбоотой мэдээ