"Баяр баяслаа хуваалцья" сайн үйлсийн аян өрнүүлж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ2016-2017 оны хичээлийн шинэ жил эхлэх гэж байгаатай холбогдуулан Өмнөговь аймгийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс "Баяр баяслаа хуваалцья" сайн үйлсийн аянг эхлүүллээ.
Тус аян 8 дугаар сарын 31-ийг хүртэл үргэлжлэх ажээ. Аяны хүрээнд иргэдэд хандан хүүхдийнхээ багадсан болон өмсөхөө больсон дүрэмт хувцсыг энэхүү аянаар дамжуулан шинэ дүрэмт хувцас худалдан авах эдийн засгийн боломжгүй хүүхдүүдэд өгөхийг уриалж байгаа юм.
"Уг аянд нэгдэж буй байгууллага, иргэн нь дүрэмт хувцас хэрэгцээтэй байгаа хүүхдүүдтэй өөрийн биеэр уулзах боломжтой. Харин хүүхдийн эрхийг хамгаалах үүднээс зургийг нь авч, олон нийтэд түгээхгүй байх хэрэгтэй" гэж тус хэлтсээс мэдээллээ.
Энэхүү аянаар зөвхөн дүрэмт хувцас төдийгүй үзэгний хуучин сав, сурах бичиг гээд сургуульд орох хэрэгтэй бүх л зүйлийг хандивлаж болох юм.
Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн