ХӨВСГӨЛ: Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг зохион байгуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймагт ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа Б.Мандахгэрэлээр ахлуулсан ажлын баг Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэгийг зохион байгуулж байна.
Ажлын баг тус аймгийн Төмөрбулаг, Жаргалант, Шинэ-Идэр, Галт, Түнэл, Чандмань-Өндөр, Цагаан-Үүр, Эрдэнэбулган суманд үзлэг шалгалт хийж байгаа юм. Онцгой комисс, сум орон нутгийн мэргэжлийн ангийн үйл ажиллагаа, бэлтгэл бэлэн байдал, иргэд олон нийтэд гамшгаас хамгаалах сургалт дадлага зохион байгуулсан байдлыг шалган, мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна.
Тус аймагт сүүлийн жилүүдэд
газар хөдлөлт, малын гоц халдварт өвчин, үер усны осол зэрэг гарч байгаа учраас гамшгаас хамгаалах бэлэн
байдал чухал байгааг ажлын багаас онцолж байлаа.