Төлбөр авах цэгүүдийг бүрэн цахимжуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
oyundelger@montsame.gov.mn
2022-10-12 13:58:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХ-ийн сайд С.Бямбацогт Санхүүгийн зохицуулах хороо, Албан журмын даатгалын холбооны төлөөлөгчидтэй уулзаж, тээврийн хэрэгслийн бүртгэл, төлбөр авах цэгийг цахимжуулахад хамтран ажиллах тухай санал солилцлоо.


Сайд С.Бямбацогт тээврийн хэрэгслийн бүртгэлийг цахимжуулснаар торгууль, даатгал, оношилгоонд хамрагдсан эсэхийг бүрэн хянах боломжтой.


Одоогоор төлбөр авах цэгүүд нэг жилд 10 тэрбум төгрөг төвлөрүүлж байна. Үүнээс 50 хувийг нь үйл ажиллагааны зардалд, 50 хувийг нь авто замын засвар арчлалтад зарцуулдаг аж. Эдгээрийг бүрэн цахимжуулснаар орлого 20-30 тэрбум болж нэмэгдэх боломжтой. Ингэснээр замын засвар арчлалтыг чанартай, сайн хийх, үргүй зардлыг багасгах боломж бүрдэнэ.


Энэ нь илүү орчин үеийн шинэлэг шийдэл төдийгүй, иргэдэд төлбөр төлөх гэж хүлээлт үүсэхгүй, “галын хайч” сунгаж бэлэн мөнгө авдаг байдлыг халж, түгжрэл, осол аваар багасах ач холбогдолтойг уулзалтын үеэр ярьжээ. 


Холбоотой мэдээ