“Бэхэн зүрх” кино ирэх сард үзэгчдэд хүрнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. “MGL art media” группийн уран бүтээлчид болон “Скайтел” группын хамтран бүтээсэн “Бэхэн зүрх” уран сайхны кино 11 дүгээр сарын 18-нд үзэгчдийн хүртээл болно.
Энэхүү киноны
ерөнхий найруулагчаар жүжигчин, найруулагч
А.Баттүшиг, продюсероор С.Бат-Ирээдүй, ерөнхий зураглаачаар “Black
zebra” студийн үүсгэн байгуулагч Б.Базаррагчаа, ерөнхий зураачаар П.Бэрхээдэй,
хөгжмийн зохиолчоор Г.Онон нарын уран бүтээлчид ажиллажээ.
Киноны гол дүрүүдэд жүжигчин О.Оюун, Э.Чинзориг, О.Дуламсүрэн, Б.Уянга, О.Самданпүрэв, Ц.Цэлмэг, Б.Энхсайхан, Д.Өсгүүнбилэг, Ц.Сувд нар тоглосон байна.
Эл бүтээлд уран бүтээлч хүний амьдрал, хайр дурлалын үнэ цэн, нэр алдар, төлөөсийн талаар өгүүлэх юм.