ӨВӨРХАНГАЙ: Есөнзүйл сум 200 мянган мод тарина

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-02 11:41:15

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Есөнзүйл сумаас “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, орчны бохирдлыг бууруулах зорилтот жил”-ийн хүрээнд дөрвөн баг, таван байгууллага, есөн аж ахуйн нэгжтэй хамтран ажиллах гэрээ байгуулж, найман жилийн хугацаанд 200 мянган мод тарихаар ажиллаж байна.


Мод тарих өдрүүдээр сумын хэмжээнд 7500 мод бут тарьжээ. “Хөгжил” нэгдлийн ууган гишүүн Ж.Гүндийн нэрэмжит цэцэрлэгт хүрээлэн байгуулан 1500 гаруй мод бут тарьсан бол 2023 онд ойн зурвас байгуулахаар бэлтгэл ажлыг хангаад байна.

Мөн сумын айл өрхүүдийг эко жорлон, зөөврийн био жорлонтой болгох, хогийн цэгийг хашаажуулж, хог хаягдлыг ангилан ялгах ажлыг зохион байгуулж байна. 




Холбоотой мэдээ