АНУ Украинд 1.1 тэрбум ам.долларын шинэ багц цэргийн тусламж үзүүлэхээр бэлдэж байна

ДЭЛХИЙД | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2022-09-28 11:31:23

ВАШИНГТОН. /Reuters/. АНУ зэвсэг, сум бүхий нийт 1.1 тэрбум ам.долларын тусламжийн шинэ багцыг Украинд үзүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд тусламжийн талаар ойрын үед зарлана гэж “Reuters” агентлаг албаны эх сурвалжуудыг эш татан мэдээлжээ. 

 

Шинэ багц тусламжийг Украины аюулгүй байдлыг хангах Америкийн санаачилгын (Ukraine Security Assistance Initiative — USAI) хүрээнд олгох аж. Энэ санаачилгын дагуу Цагаан ордон АНУ-ын нөөцөд байгаа зэвсгийг биш харин үйлдвэрлэгчдээс зэвсэг худалдан авах боломжтой юм.

 

Шинээр олгох тусламжид зэрэг галлагч  “HIMARS”  тийрэлтэт систем, түүний сум, нисэгчгүй онгоц эсэргүүцэх төрөл бүрийн систем, радиолокацын систем, сургалтын хөтөлбөр болон техникийн дэмжлэг багтаж байгаа гэж Цагаан ордны төлөвлөгөөний талаар мэдээлэлтэй эх сурвалж “Reuters”-т мэдээлжээ. 

 

Жо Байдены захиргаа Украинд нийтдээ 15.8 тэрбум ам.долларын тусламж үзүүлээд байгаа юм. Үүнээс хамгийн их буюу 15.1 тэрбум ам.долларын тусламжийг  ОХУ Украин руу довтолсноос хойш олгожээ.


Холбоотой мэдээ