ӨВӨРХАНГАЙ: Тарваганы мах тээвэрлэсэн зөрчлийг илрүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-09-13 15:33:18

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Аймгийн хууль, хяналтын байгууллагаас 50 тарваганы махыг хууль бусаар худалдан авч тээвэрлэсэн зөрчилд хариуцлага тооцлоо.

Тодруулбал, Завхан аймгаас Улаанбаатар хот руу 50 ширхэг тарваганы мах тээвэрлэсэн зөрчлийг Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн албан хаагчид илрүүлж, зөрчил гаргасан иргэнд 300 мянган төгрөгийн торгох шийтгэл оногдуулж, байгальд учирсан хохирлын 17.000.000 төгрөгийг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэжээ.

Аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн Хууль бус ан агнуур, тарваган тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх зарим арга хэмжээний тухай А/352 тоот захирамжийн дагуу хяналт, шалгалтын ажил үргэлжилж байна. 

Холбоотой мэдээ