ДОРНОГОВЬ: Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нар ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-09-06 14:21:27

Дорноговь /МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-ын санаачилгаар Хавдар судлалын үндэсний төвийн нарийн мэргэжлийн эмч нарын баг Дорноговь аймаг есдүгээр сарын 6-наас эхлэн гурав хоног ажиллаж эхэллээ.

Иргэдэд төрөлжсөн нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээг ойртуулах, орон нутагт хийх боломжгүй эмчилгээ, оношилгоо, үйлчилгээг хийх зорилгоор  тус эмнэлгийн эмч мэргэжилтнүүд аймгийн Нэгдсэн эмнэлэгт  ажиллаж буй.

Эмнэлгийн үзлэгээр ерөнхий мэс засал, хэвлийн болон цээжний хөндийн мэс засал, элэг, нойр булчирхайн хавдар, толгой, хүзүүний хавдрын үзлэг, оношилгоо хийх  юм.

Дорноговь аймгийн хэмжээнд нийт өвчлөлийн эхний таван байрт хорт хавдрын өвчлөл орж байгаа аж. Оношлогдсон хавдрын өвчлөлийн 40-өөс дээш хувийг элэгний хорт хавдар эзэлж байгаа бол хавдраар өвчилсөн 469 хүн эмчийн хяналтад байгаа юм. 



Холбоотой мэдээ