Цагдан хорих 461 дүгээр анги дахь шүүх танхимыг татан буулгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
batsaikhan@montsame.mn
2015-10-03 15:01:40

ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр анги дотор байсан Шүүх танхимыг татан буулгасан тухай мэдээллийг тус газраас авлаа.

ШЕЗ-ийн дэргэд "Шүүхийн мэргэшсэн сэтгүүлч" бэлтгэх сургалтын үеэр уг хорих ангийн шүүх танхимын асуудлыг сэтгүүлчид сөхөн ярьж байсан. Гэвч тодорхой нөхцөл шалтгааны улмаас тус шүүх танхимыг ашиглахад хүндрэл учирсан гэх тайлбарыг шүүхийнхэн өгч байсан бол тус ангийн шүүх танхимыг дахин ашиглахгүй байх шийдвэрийг  ийнхүү гаргажээ. 2011 онд хорих ангийг ашиглалтад оруулахдаа олон шүүгдэгчтэй, гэмт хэргийн онц хүнд хэргийг хянан хэлэлцэх зориулалтаар ашиглаж байсан юм. ХЭҮК, МоӨХ хамтран тус ангид шалгалт хийгээд шүүх хурлын танхимыг стандартын шаардлага хангахгүй гэж үзжээ. Одоо Дүүргүүдийн шүүхэд онц ноцтой болон олон шүүгдэгчтэй хурлыг хийхээр болсон байна.

Ж.Батсайхан

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд