Элчин сайд С.Баатаржав Серби Улсад суух Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа гардуулжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-27 20:22:10
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Баатаржав Итгэмжлэх жуух бичгийн хуулбараа Бүгд Найрамдах Серби Улсын Гадаад хэргийн яамны Ёслолын газрын захирал хатагтай Миряана Жеремич-д 2022 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гардуулжээ.


Уулзалтын үеэр ирэх 9 дүгээр сард зохион байгуулагдах Монгол-Сербийн Гадаад харилцааны яам хоорондын улс төрийн зөвлөлдөх уулзалтыг амжилттай зохион байгуулах, “Олон улсын авто тээврийн харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Серби Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр” байгуулах асуудлаар талууд хамтран ажиллаж, ойрын хугацаанд шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцлон тэмдэглэв.


Хатагтай Миряана Жеремич Элчин сайд С.Баатаржавыг хүлээн авч уулзаж буйдаа таатай байгаагаа илэрхийлэн, хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагааг бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэх талаар хамтран ажиллахаа илэрхийлж, ажлын амжилт хүсэв.

Холбоотой мэдээ