Милуоки хотод эсэргүүцлийн жагсаал хүчирхийлэл болж хувирчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМВАШИНГТОН. /NHK/. АНУ-ын Висконсин муж улсын Милуоки хотод хар арьст залууг цагдаа хөнөөснийг эсэргүүцэн өнгөрсөн амралтын өдрүүдэд хүмүүс жагсаал хийжээ. Эсэргүүцлийн жагсаал сүүлдээ хүчирхийлэл болон хувирсан байна.
Өнгөрсөн бямба гарагт сэжиг бүхий жолоочтой автомашиныг цагдаа зогсоосон аж. Үүний дараа 23 настай жолооч залуу машинтайгаа зугтсаны улмаас цагдаа араас нь буудан хөнөөжээ. Жолооч залуу хулгайн гар буу авч явж байсан гэсэн мэдээлэл байна.
Үүний улмаас Милуоки хотод хэргийн газрын ойролцоо 100 гаруй хүн эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэдний зарим нь цагдаагийн тээврийн хэрэгслүүд болон барилгууд, тэдгээрийн дотор шатахуун түгээх газарт гал тавьжээ.
Эсэргүүцлийн жагсаалын үеэр таван хүн, тэдний дотор цагдаа болон оршин суугчид шархадсан байна. Мөн 17 хүн баривчлагджээ.
Нөхцөл байдлыг намжаахын тулд Висконсин муж улсын захирагч Скотт Уолкер үндэсний гвардын цэргүүдийг хамгаалалтанд гаргажээ.
АНУ-д цагдаа болон хар арьстнууд хоорондын харилцаа хурцдаад байна. Хар арьст хүмүүсийг цагдаа хөнөөсөн, цагдаа нарыг хар арьстнууд онилсон хэрэг тус улсад нэг бус удаа гараад байгаа билээ.
Г.Доржханд