Кенийн марафонч Олимпоос алтан медаль хүртэв

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-15 09:07:34

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /АР/. “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын марафон гүйлтийн эмэгтэйчүүдийн төрөлд Кенийн Жемайма Сумгонг түрүүллээ. Марафон гүйлтэд анх удаагаа кени эмэгтэй түрүүлсэн нь энэ аж.

Бахрейны гүйгч мөнгөн медаль хүртсэн бол Этоипийн дэлхийн аварга тамирчин Маре Дибаба хүрэл медаль хүртсэн юм.

Лондоны марафоны ялагч Сумгонг 42 км 195 м-ийг 2 цаг 24 минут 4 секундэд туулсан.

Сумгонг ярилцлага өгөхдөө “би 40 км-ыг туулаад алтан медаль хүртэх нь ойлгомжтой боллоо гэж бодсон. Надтай зуузай холбож явсан хоёр тамирчин 35 км-ээс сууж байгаа нь надад ажиглагдсан” гэв.

Г.Доржханд

Холбоотой мэдээ