Обама: ОХУ-ын ажиллагаа "Лалын улс"-ыг хүчирхэгжүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
nyamtulga@montsame.mn
2015-10-03 13:12:03

ВАШИНГТОН. /ВВС/. ОХУ-ын агаарын цохилт өгөх ажиллагаа нь Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадад дэмжлэг болохын зэрэгцээ “Лалын улс” бүлэглэлийг хүчирхэгжүүлж байна АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама мэдэгдэв.

Асадыг эсэргүүцэгч зэвсэгт босогчид бүгд террорист гэж ОХУ мэдэгдсэнийг Обама үгүйсгэсэн байна.

Өнгөрсөн лхагва гарагт эхлүүлсэн агаарын цохилт өгөх ажиллагаагаа “Лалын улс”-тай тэмцэх зорилготой гэж ОХУ мэдэгдсэн билээ.

Гэвч ОХУ-ын агаарын цохилтод “Лалын улс”-тай холбоогүй босогчид хамгийн ихээр өртөж байна гэж Сирийн сөрөг хүчин болон бусад холбогдох талууд үзжээ.

ОХУ-ын мэдэгдсэнээр, “Лалын улс” бүлэглэлийн командлалын төв, зэвсгийн агуулах, цэргийн техник зэрэгт агаараас цохилт өгсөн байна.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ
Сэтгэгдлүүд