"Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” олон улсын тэмцээнээс 29 медаль хүртжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "Дэлхийн цагдаа-Галын тоглолт 2022” олон улсын тэмцээн Нидерланд Улсын Роттердам хотноо 7 дугаар сарын 22-30-ны өдрүүдэд зохион байгуулагджээ.
Тус тэмцээнд 5 тивийн 70 гаруй орны 10 мянга гаруй тамирчин цагдаа нар спортын 63 төрөлд хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна.
Тэмцээнд 18 алба хаагч Монгол Улсын цагдаагийн байгууллагыг төлөөлөн спортын 9 төрлөөр өрсөлдөж алтан медаль 12, мөнгөн медаль 9, хүрэл медаль 8 буюу нийт 29 медаль хүртжээ. Баг тамирчид өчигдөр /2022.08.06/ эх орондоо ирсэн байна.
Эх сурвалж: ЦЕГ