Цахилгаан станцад дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
nyamtulga@montsame.mn
2016-08-12 10:18:21

БЭЭЖИН. /yonhap/. БНХАУ-ын Хубэй мужийн цахилгаан станцад хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 21 хүн амиа алдсан байна. Үүнээс гадна таван хүн гэмтсэний гурав нь хүнд гэмтэл аван эмнэлэгт эмчлүүлж байгаа ажээ.

Данян хотын дулааны цахилгаан станцад явуулж байсан туршилтын үеэр өндөр даралттай уурын хоолой дэлбэрчээ. Дэлбэрэлт болсон шалтгааныг одоогийн байдлаар хараахан тодорхойлоогүй байна.

Сүүлийн үед БНХАУ-ын үйлдвэрүүд, аж үйлдвэрийн газруудад томоохон хэмжээний дэлбэрэлтүүд ихээхэн гарах болсон.

Өнгөрсөн оны наймдугаар сарын 12-нд гэхэд Тяньжин хотын агуулахад химийн бодис шатаж, улмаар хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 160 гаруй хүн амиа алдсан билээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ