ХӨВСГӨЛ: Хөвсгөлийн наадам хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ

ОРОН НУТАГТ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2022-07-29 14:15:18

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймаг байгуулагдсаны түүхт 90, 91 жилийн ойн баяр, Хангайн бүсийн Их хурд наадам өнөөдөр хязаалан насны морьдын уралдаанаар эхэллээ.


Уралдаанд 50 орчим хязаалан уралдсанаас Булган аймгийн  Хутаг-Өндөр сумын аймгийн алдарт уяач А.Өлзийбаатарын бор халзан үрээ түрүүлж, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын аймгийн алдарт уяач Нямсүрэнгийн уяж уралдуулсан Э.Эрдэнэбат халиун аман хүзүүдэв.


Мөн Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын Г.Мөнгөнхуягийн  Хонгор үрээ гуравт, Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Аймгийн алдарт уяач Л.Ганболдын хээр дөрөвт, 


Хөвсгөл аймгийн Тариалан сумын Улсын алдарт уяач Д.Бадрахын хээр айргийн тавд хурдаллаа.

 

 

Холбоотой мэдээ