ЗАВХАН: Хүүхдийн эндэгдэл буурчээ

ОРОН НУТАГТ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-07-21 16:38:54

Завхан/МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд долоодугаар сарын байдлаар 496 эх амаржиж, өмнөх оны мөн үеэс амаржсан эх 242–оор буурчээ.

Харин нялхсын эндэгдэл найм болж өмнөх оноос 11-ээр буурсан байна. Халдварт өвчнөөр өвчлөгчид 6167 болж, өмнөх оны мөн үеэс 4939 -өөр өссөн байна. Долоодугаар сарын байдлаар 11 мянга 142 өвчтөнийг 79.2 мянган ор хоногоор хэвтүүлж эмчилжээ. Харин 157.3 мянган хүнд амбулаториор үйлчилж, 561 жирэмсэн эхийг шинээр хяналтад авчээ. Халдварт өвчний 50 орчим хувь нь амьсгалын замын болон хүүхдийн салхин цэцэг өвчин байна. Харин аймгийн хэмжээнд өнгөрсөн оны мөн үеэс бэлгийн замын халдварт өвчний тоо буурсан үзүүлэлттэй байна гэж аймгийн Статистикийн хэлтсээс мэдээлэв. 

Холбоотой мэдээ