“The Hu” хамтлагийн гишүүдийн зурагтай дурсгалын зоос гарав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанкнаас Үндэсний их баяр наадмын өмнөхөн “The Hu” хамтлагийн гишүүдийн зураг бүхий дурсгалын зоосыг гаргав. Тус зоос нь 3
төрлийн бөгөөд
сүүлийн үеийн smartminting технологиор урлаж, хэсэгчлэн алтаар бүрснээрээ
онцлогтой аж. Дурсгалын зоос нь 3 унцийн жинтэй 65 мм
диаметртэй, Хүннү гүрэн болон хамтлагийн логотой дурсгалын зоос нь 2 унцийн
жинтэй 50 мм диаметртэй юм.
Монголбанкны Эрдэнэсийн сангаас Монгол Улсын болон олон улсын ач холбогдол бүхий тэмдэглэлт ой зэрэг онцгой чухал үйл явдлыг тохиолдуулан алт, мөнгө, зэс дурсгалын зоос эрхлэн гаргадаг. Энэ хүрээнд урлаг, спортын алдартнууд цувралын үргэлжлэл болгон “THE HU” 3 төрлийн дурсгалын мөнгөн зоосыг гаргаж, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн өчигдөр хамтлагийн гишүүдэд гардуулсан юм.
“Чингис хаан” одонт “The Hu” хамтлаг нь Монгол Улсын нэр хүнд, үндэсний урлагийн гайхамшгийг дэлхий дахинаа сурталчлан таниулж, хүн төрөлхтөний урлаг соёлын санд нэгэн онцгой дүр төрхийг бий болгосон бөгөөд уламжлалт хөгжмийн зэмсгүүд болох морин хуур, товшуур, цуур, лимбэ, төмөр хуур, хөөмий хархираа зэргийг рок урсгалтай хослуулан дэлхийд Монгол онцлог бүхий "Хүннү" рок гэх урсгалыг бий болгоод байна.