ДУНДГОВЬ:"Шөнийн музей-2022" урлаг, соёлын цогц үйл ажиллагааг зохион байгуулав

ФОТО
altantogos888@gmail.com
2022-07-07 16:04:10
altantogos

Дунндговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Музейн хамт олноос санаачлан "Шөнийн музей-2022" урлаг соёлын цогц үйл ажиллагааг Мандалговь хотноо зохион байгуулав.

Тус үйл ажиллагаанд "Баян монгол" чуулгын уран бүтээлчид, Богд хааны ордон музейн хамт олон, "Монгол костюмс"-ийн хамт олон, ТХДЖТ-ын уран бүтээлчид,"Тэнгэрийн тэмдэг" хүүхдийн театр, Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Ганбатын  гэр бүл, хүү хөгжимчин, зураач, Г.Гантулга нар оролцжээ.

Олон салбарын үйл ажиллагааг нэгтгэж өв соёлоо үзэгчдэд сонирхолтой хэлбэрээр таниулдаг "Шөнийн музей" урлаг соёлын цогц үйл ажиллагааг орон нутагт тус музейн захирал М.Бямбажав захиралтай хамт олон 5 жилийн өмнөөс анх удаа санаачлан зохион байгуулжээ.

Энэ жилийн үйл ажиллагаа өмнөх жилүүдийнхээс илүү өргөн болж, тоглолт, загварын шоу Төв Халхын дуулалт жүжгийн театрт болжээ. Хүндэтгэлийн тоглолтод “Баян монгол” чуулга тоглолтоо толилуулж, "Монгол костюмс" загварын үзүүлбэрээ үзүүлж, аймгийн театрын уран бүтээлчид оролцсон байна. Баянгол монгол чуулгын амьд хөгжимд монгол хувцасны загварын үзүүлбэр үзэчгдэд маш ихээр таалагдав.

Энэ үеэр “Богд хааны ордон музейн "ОРОЙН ДЭЭДИЙН АДИСЛАЛ" үнэт үзмэрүүд болон Төрийн соёрхолт, Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн Б.Ганбатын амьдрал уран бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтүүд болов.

Энэ удаагийн “ШӨНИЙН МУЗЕЙ”-д урлаг соёлын олон төлөөлөл нэгдэж хамтарсан, өв соёлоо олон түмэнд түгээсэн, дуу хууртай, шоу үзүүлбэртэй, танин мэдэхүй, түүх, өв соёлоо харуулсан өргөн дэлгэр цогц үйл ажиллагаа болж чадлаа хэмээн оролцогчид дүгнэж, талархал дэвшүүлсэн байна.