ГОВЬ-АЛТАЙ: Аймгийн баяр наадмын нэгдсэн хөтөлбөр

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-07-06 14:35:00

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүннү гүрний 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 111, Ардын хувьсгалын 100, 101, Засагт хан аймгийн 464, Говь-Алтай аймаг байгуулагдсаны 99 жилийн ойн баяр наадмын хөтөлбөрийг бүрэн эхээр нь хүргэж байна.  

Энэ жилийн баяр наадмыг угтан Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газраас “НҮҮДЭЛЧИН СОЁЛ-2022” үйл ажиллагааг Алтайн өв, Оюунлаг өв, Алтайн өнгө, Наадмын гангараа, Алтайн брэнд гэсэн төрлөөр энэ сарын 6-9-ний өдрийг хүртэлх хугацаанд зохион байгуулж байна. Түүнчлэн Ардын дуу бүжгийн “Алтай” чуулгын уран бүтээлчид баяр наадмын хүндэтгэлийн “Цаст Алтайн цадиг” шилдэг уран бүтээлийн тоглолтыг энэ сарын 9-нд тайзнаа тавьж үзэгчдийн хүртээл болгох ажээ. Мөн өдөр соёлын өвийг өвлөн уламжлагч, дөрвөн үеийн туульч, МУСТА Ц.Цэндсүрэн Жанчив баатрын талбайд “Алтайгаа магтъя”, “Наран хаан” тууль хайлах юм. 

Ийнхүү үндэсний баяр наадмыг угтсан үйл ажиллагаа долоодугаар сарын 9-нийг хүртэл үргэлжлэх бол 10-нд азарган насны хурдан морьд Мандалтын дөрөлжөөс гарааны зурхайгаас гарч, хүчит бөхийн барилдааны нэгийн даваа цэнгэлдэх хүрээлэнд үргэлжилнэ.


Холбоотой мэдээ