АРХАНГАЙ: Цэнхэр сумын төв доторх 1.1 км хатуу хучилттай авто зам ашиглалтад орлоо

ОРОН НУТАГТ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-07-05 16:29:45
Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 6.1.7-д улсын чанартай авто замын ойролцоох сумдыг хатуу хучилттай замаар холбох ажлыг үе шаттай зохион байгуулан, орон нутгийн шаардлагатай зам гүүрийн ажлыг ээлж дараатай хийж гүйцэтгэнэ хэмээн тусгасан байдаг.
Архангай аймгийн Цэнхэр сумын төвд 1,1 км үргэлжлэх авто зам, явган хүний зам, гэрэлтүүлгийн ажил дуусч, өнөөдөр ашиглалтад хүлээн авлаа. Цэнхэр сум аймгийн зүүн зүгт 23 км зайтай.
Цэнхэр сумын ОНХС-гийн 650,0 сая, аймгийн автозамын сангийн 200,0 сая нийт 850,0 сая төгрөгийн төсөвт өртгөөр “Цэцэглэлтийн үе”, “ЗГБ” холдинг компаниудын түншлэлээр энэхүү ажлыг хийж гүйцэтгэжээ.
Автозамын нээлтийн үйл ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Б.Батжаргал, Засаг дарга М.Батжаргал, ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалтын хэлтсийн дарга Ц.Амаржаргал, Цэнхэр сумын ИТХ-ын дарга С.Ууганбат, Засаг дарга Д.Галхүү болон гүйцэтгэгч компаниудын төлөөлөл, нутгийн иргэд оролцжээ.
Автозамын ажлыг “Цэцэглэлтийн үе”, “ЗГБ” холдинг компаниудад богино хугацаанд чанартай гүйцэтгэсэн гэдгийг мэргэжлийн байгууллагууд хэлж байв.
Холбоотой мэдээ