Рио-2016: Хэвлэл мэдээллийнхний сууж явсан автобус руу чулуу шиджээ

Дэлхийд
dorjkhand@montsame.mn
2016-08-10 12:01:49

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /ВВС/.  Риогийн Олимпын наадмын цэнгэлдэх хүрээлэнгүүдийн хооронд хэвлэл мэдээллийнхийг тээвэрлэж явсан автобус руу өчигдөр орой чулуу шидсэний улмаас хоёр цонх нь хагарчээ.

Автобусанд сууж явсан хүмүүсийн зарим нь шилэнд хөнгөн зүсэгдсэн байна.

Уг автобус нь хоккейн Деодоро цэнгэлдэх хүрээлэнгээс хэвлэл мэдээллийн төв рүү явж байжээ.

“Гэнэт тас няс хийх чимээ сонсогдож, автобусны цонх хагарсан” гэж Их Британийн гэрэл зурагчин ярив.

Хэн автобус руу чулуу шидсэн нь хараахан тодорхойгүй байна.

Г.Доржханд

Холбоотой мэдээ