Рио-2016: АНУ чансаагаараа тэргүүлж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-08-10 11:06:35

РИО-ДЕ-ЖАНЕЙРО. /VOA/. “Рио-2016” зуны Олимпын 31 дүгээр наадмын дөрөв дэх өдрийн байдлаар, АНУ 8 алт, 9 мөнгө болон 8 хүрэл медальтайгаар чансаагаараа тэргүүлж байна.

Хятад улс 8 алт, 3 мөнгө болон 6 хүрэл медальтайгаар чансаагаараа хоёрдугаарт бичигдэж байгаа бол Австрали 4 алт болон 5 хүрэл медальтайгаар гуравдугаарт байгаа юм.

ОХУ, Итали, БНСУ, Унгар, Япон, Франц болон Таиланд чансаагаараа эхний 10-т багтаж байна.

Харин Монгол Улс 1 мөнгөн медальтайгаар 32 дугаар байрт байна.

Наймдугаар сарын 5-нд Бразилын Рио-де-Жанейро хотноо эхэлсэн хүн төрөлхтний спортын их наадам болох Олимп энэ сарын 21-нд өндөрлөнө.

Г.Доржханд

Холбоотой мэдээ