Голуудын усны түвшин 5-25 см давж үерлэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
oyundelger@montsame.gov.mn
2022-06-30 17:05:41

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр өнөөдөр Алтай нуруунаас эхтэй Ховд, Увс нуурын савын Хархираа, Хэнтий нурууны зүүн хажуугийн Хэрлэн, Улз, Их Хянганы нуруунаас усжих Халх голын усны түвшин 5-25 см даван үерлэж байна.


Ойрын өдрүүдэд нутгийн зарим хэсгээр түр зуурын аадар бороо орох тул жижиг гол, хуурай сайраар сүйтгэл ихтэй уруйн үер буух, гол мөрний усны түвшин нэмэгдэж, богино хугацаанд үерлэх магадлал их байгаа юм.


Иймд голын эрэг дагуу суурьшин, нутаглаж буй малчин, тариаланчид, аж ахуйн нэгж байгууллага, ард иргэд, аялал зугаалгаар яваа хүмүүс үерийн аюулаас сэрэмжлэхийг ОБЕГ-аас анхаарууллаа. Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцөл бүрдүүлэхийг орон нутгийн байгууллага анхаарч, урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөжээ.

 

 

Холбоотой мэдээ