ДОРНОГОВЬ: "Дорнын гоо Үжин" ХХК онцлох аж ахуйн нэгжээр шалгарчээ

ОРОН НУТАГТ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-06-29 08:40:21

Дорноговь /МОНЦАМЭ/. Энэ оны зургаадугаар сарын 24-27-нд Нийслэл хотын Сүхбаатарын талбайд болсон "Жижиг, дунд үйлдвэрийн өдөр-2022"  үзэсгэлэн худалдаанд Дорноговь аймгийн үйлдвэрлэгчид амжилттай оролцлоо.

Дорноговь аймгийг төлөөлж Далт Мөнгөн Шанд ХХК "Загсгал цай" бүтээгдэхүүнээр, Дорнын гоо Үжин ХХК эко саван", эсгий урлалын төрлөөр амжилттай оролцож "Дорнын гоо Үжин" ХХК  онцлох аж ахуйн нэгжээр шалгарчээ.

Тус компани орон нутгийн онцлогийг харуулсан эко саван үйлдвэрлэдэг бөгөөд ямар нэгэн химийн өнгө будаг, хөөсрүүлэлт ороогүй төдийгүй цэвэр мал, амьтны болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн гэдгээрээ онцлог аж.

Холбоотой мэдээ