Засаг даргын орлогчоо томиллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬ
mishigsuren@montsame.mn
2016-08-09 16:36:52

Өмнөговь аймгийн Уул уурхай, Байгаль орчин, Дэд бүтэц хариуцсан Засаг даргын орлогчоор Сумъяаготовын Мөнхбаяр томилогдлоо.

Энэ сарын 4-ний Засаг даргын захирамжаар ийнхүү орлогч даргаа томилсон байна. Тус аймагт аймгийн ИТХ-ын сонгуульд МАН ялалт байгуулсан юм. Тэрээр аймгийнхаа Засаг даргаар Н.Наранбаатарыг томилж, аймгийн ИТХ-ын даргаар Х.Сугир нарыг намынх нь нөхөд итгэл хүлээлгэн сонгон ажиллуулж эхлэв.

Өмнө нь аймгийн Засаг даргын хоёр орлогч даргатай байсныг үргэлжлүүлэхээ мэдэгдээд байгаа бөгөөд нөгөө орлогч даргаар нь Баян-Овоо сумын засаг дарга байсан Х.Батболдын нэр яригдаж байгаа юм.

Өмнөговь аймаг Д.Мишигсүрэн

Холбоотой мэдээ