ГОВЬ-АЛТАЙ: Улсын аварга шалгаруулах тэмцээнд 1230 харваач цэц мэргэнээ сорино

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-24 16:33:14

Говь-Алтай /МОНЦАМЭ/. Монгол Улсын харваачдын холбооны хүндэт мэргэн, ОХУ-ын Буриад Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонт Төмөрхүүгийн Батмөнхийн нэрэмжит насанд хүрэгчид,  өсвөрийн үеийн их сурын харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн Алтай хотноо эхэллээ.

Монголын үндэсний сурын харвааг хөгжүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх, туршлага солилцох, өв уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, залуу үеийнхэнд өвлүүлэх зорилгоор энэ удаагийн тэмцээнийг зохион байгуулж буй аж. Тэмцээнд аймаг, дүүргийн насанд хүрэгчид, өсвөр үеийн 1230 харваач гурван өдрийн турш цэц мэргэнээ сорих юм. 

Зургаадугаар сарын 24-нд их сурын өсвөрийн цуваа харвааны 2022 оны улсын аварга шалгаруулах тэмцээнд 90 гаруй хараач цэц мэргэнээ сорьж байна. Харин насанд хүрэгчдийн их сурын цуваа харвааны улсын аварга шалгаруулах тэмцээн зургаадугаар сарын 25-26-ны өдрүүдэд үргэлжилнэ.


Холбоотой мэдээ