ГОВЬ-АЛТАЙ: Нийт нутгийн 36,8 хувьд зуншлага сайн байна

ОРОН НУТАГТ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2022-06-22 14:33:49
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Зургаадугаар сарын 10-ны байдлаар Говь-Алтай аймгийн бэлчээрийн ургамлын ургалт, зуншлага  нийт нутгийн 36,8 хувьд сайн байна.
Аймгийн Ус, цаг уур, орчны шинжилгээний төвөөс тус аймгийн нийт нутгийн бэлчээрийн ургамлын гаралт өнөөгийн байдлаар ямар байгаа тухай танилцууллаа. Тодруулбал, Нийт нутгийн 36,8 хувь буюу Есөнбулаг, Баян-Уул, Бигэр, Гуулин, Төгрөг, Халиун, Эрдэнэ суманд зуншлага сайн буюу ургалт сайн, 50 хувь буюу Алтай, Бугат, Тоорой тосгон, Тонхил, Хөхморьт, Дарви, Жаргалан, Тайшир, Цээл, Чандмань, Шарга суманд зуншлага дунд буюу ургалт удаашралтай байгаа аж. Харин 13,2 хувь буюу Дэлгэр, Цогт суманд бэлчээрийн ургамлын ургалт муу байгаа тухай мэдээлэв. Мөн одоогоор малын тарга хүч, усан хангамж дунд зэрэг гэж нэмж мэдээлэв.

Холбоотой мэдээ