АРХАНГАЙ: “Танка” буюу торгон дээр урласан шүтээн үзэсгэлэнг дэлгэлээ

ФОТО МЭДЭЭ
gereltod@montsame.mn
2022-06-23 10:28:35
Архангай /МОНЦАМЭ/. “Танка” буюу торгон дээр урласан шүтээн үзэсгэлэнг аймгийн Музейн түр үзэсгэлэнгийн танхимд дэглэн олон нийтэд толилуулж байна. Танка гэдэг нь хавтгай, тавцан гэсэн утгатай төвөд үг бөгөөд бурхан шүтээн урлалын нэг төрөл юм. Танка зургийг монголчууд эртнээс шүтээн зураг, бурхны зураг гэхчлэн нэрлэж байв. Монгол шүтээн зургийн хэв маяг эртний Энэтхэг, хожуу Төвөдийн улбаатай шүтэлцэн Монгол гэх хэв маяг, өнгө, ур дүрслэл, уламжлалаа шингээн хөгжиж иржээ.
Торгон дээр урласан шүтээн үзэсгэлэнд аймгийн музейн сан хөмрөгт хадгалагдаж буй ховор нандин 40 орчим шүтээн зураг, зээгт наамал үзмэрүүдийг дэглэсэн байна. Үзэсгэлэн ирэх 10 дугаар сарын 20-ны өдөр хүртэл үргэлжилнэ.