Нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААН-ийн тоо 4.4-5.2 хувиар өсжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2022-06-16 12:23:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын энэ оны эхний 5 сарын мэдээллээр аж ахуйн нэгж (ААН(, байгууллагын ажиллагчдын сарын медиан цалин 1 сая 66.7 мянган төгрөг байна. Цалингийн хэмжээг НДЕГ-ын Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлөлтийн тайланд үндэслэн гаргадаг юм. Медиан цалин гэдэг нь ажиллагсдын цалинг өсөх эсвэл буурах эрэмбээр байршуулсан цувааг таллан хувааж байгаа ажилтны цалин юм. 


НДЕГ-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд энэ оны эхний улирлын байдлаар нийт 46.9 мянган ААН, байгууллагын 717.7 мянган ажиллагч хамрагджээ. Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААН, байгууллагын тоо өмнөх оны мөн үеэс 2.0 (4.4 хувиар) мянгаар, өмнөх улирлаас 569 (1.2 хувиар)-өөр, ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 35.7 (5.2 хувиар) мянгаар өссөн бол өмнөх улирлаас 1.5 (0.2 хувиар) мянгаар буурчээ. НДШ төлөлтийн тайланд хамрагдсан нийт даатгуулагчийн:

  • 108.2 мянга буюу 15.1 хувь нь боловсролын салбарын,
  • 98.9 мянга буюу 13.8 хувийг бөөний болон жижиглэн худалдаа эрхлэгч, машин, мотоциклийн засвар үйлчилгээнийхэн эзэлж,
  • 79.1 мянга буюу 11 хувь нь төрийн удирдлага, батлан хамгаалах салбарыхан, албан журмын нийгмийн хамгааллын салбарынхан,
  • 73.4 мянга буюу 10.2 хувь нь боловсруулах үйлдвэрлэлийн салбарынхан байна.

Тэгвэл эрүүл мэнд, нийгмийн халамжийн үйл ажиллагааны салбар 46.7 мянга буюу 6.5 хувийг, барилгын салбарынхан 45.8 мянга буюу 6.4 хувийг тус тус эзэлж байна. 



Холбоотой мэдээ