Шинэ суурьшлын бүсийн ажил эрчимтэй өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-06-10 16:05:57

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор хотын төвлөрлийг сааруулах, тэлэх зорилгоор эхлүүлсэн Шинэ суурьшлын бүсийн орон сууцны хорооллын эхний хоёр байр ашиглалтад ороход бэлэн болжээ.

Мөн тухайн газарт дөрвөн орон сууц нэмж барихаар барилгын суурийн ажлыг эхүүлээд байна. Тус бүсэд барьж буй мах, ногооны зоорины барилгын ажил 40 хувь, ингэний сүүний үйлдвэрийн ажил 70 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд сүүний  үйлдвэрийн зарим тоног төхөөрөмжүүдийг нийлүүлж эхлээд байна. 

Шинэ суурьшлын бүсэд нийт 10 км автозам тавихаас энэ онд 4 км замыг тавьж ашиглалтад оруулахаар гүйцэтгэгч “Түм дэлгэр ” ХХК  далангийн ажлыг гүйцэтгэж байна. 

Холбоотой мэдээ