"Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд" шуудангийн маркийн нээлт болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
batbold.sh@montsame.gov.mn
2022-05-31 09:39:33
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнд “Монголын үлэг гүрвэлийн сор олдворууд” сэдэвт 4 нэр болон 1 блок шуудангийн шинэ маркийн анхны өдрийн нээлтийн арга хэмжээ  2022 оны 5 дугаар сарын 30-ны өдөр боллоо. 


Энэ марканд манай орноос олдсон, дэлхийд танигдсан үлэг гүрвэлийн сор олдворын ясан бие ба түүн дээр хийгдсэн судалгаа, шинжлэх ухааны мэдлэг дээр үндэслэн сэргээсэн зургийг хамт оруулсан байна. Үүнд, өндөгөө дарж буй Ситипати үлэг гүрвэл, үлэг гүрвэлийн үр хөврөл,  ноцолдож буй үлэг гүрвэлүүд зэргийг дүрсэлжээ.     

 

Энэхүү марк нь 20800 ширхэг, блок нь 11000 ширхэг тус тус  хэвлэгдсэн бөгөөд үнэ нь 500 төгрөг,  500 төгрөг, 1000 төгрөг, 2000 төгрөг бөгөөд анхны өдрийн  дугтуй 1100 ширхэг хэвлэгдсэн, үнэ 11000 төгрөг байна. Маркийг сонирхсон хүмүүс хот, хөдөөгийн шуудангийн салбаруудаас худалдан авч боломжтой ажээ. 


Энэхүү маркийг бүтээхэд Академич Р.Барсболд, ШУА-ийн Палеонтологийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Х.Цогтбаатар (Sc.D),  салбарын эрхлэгч С.Өлзийцэрэн  нар мэргэжлийн зөвлөгөө өгч хамтран ажиллажээ.  









Холбоотой мэдээ