“Apple” ирэх сард шинэ дүрс буюу эможи гаргана

Дэлхийд | Сонин хачин
nyamtulga@montsame.mn
2016-08-05 15:51:07

ВАШИНГТОН. /Sputnik/. “Apple” компани хүндийн өргөлтийн тамирчин, уулын дугуйчин, барилгын ажилтан, хувийн мөрдөн байцаагч гэх мэт сэтгэл хөдлөл илэрхийлэх 100 гаруй дүрс буюу эможи, шинэчилсэн тэмдэгтийг өөрийн системдээ нэмж оруулахаар болжээ.

Эдгээр шинэ дүрс, тэмдэгтүүд нь бүгд эмэгтэй хүнээр дүрслэгдсэн байх бөгөөд зарим дүрсний эрэгтэй хувилбарууд нь “Apple”-ын цуглуулганд аль хэдийн орсон ажээ.

Үүний зэрэгцээ гэр бүлийн байдлыг илэрхийлсэн дүрснүүд, тухайлбал өрх толгойлсон эцэг эхийн дүрсийг нэмж оруулах болсон байна.

Мөн ямар нэг үг бичихэд цаанаас нь автоматаар дүрс санал болгох үйлдлийг нэмж суулгахаар ажиллаж байна гэж тус компани мэдэгдэв.

Дээр дурдсан шинэ дүрс, тэмдэгт, үйлдлийн систем зэрэг нь ирэх сард бэлэн болох бөгөөд “iPhone 7” гар утасны хамт хэрэглэгчдэд хүрэх ажээ.

Д.Нямтулга

Холбоотой мэдээ