Шатрын улсын аваргууд тодров

ОРОН НУТАГТ | Хэнтий
odontungalag@montsame.mn
2022-05-27 08:48:43
Хэнтий /МОНЦАМЭ/ 2022 оны Шатрын насанд хүрэгчдийн Улсын аварга шалгаруулах эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 52 дахь удаагийн шигшээ тэмцээнийг Хэнтий аймгийн төв Чингис хотноо зохион байгууллаа.
Тус тэмцээнд Монголын шатрын элит 28 тамирчин 10 гаруй хоног ур ухаанаа уралдуулан өрсөлдөж, Улсын аваргуудаа тодруулсан бөгөөд шагналыг аймгийн удирдлагууд, МШХ-ны удирдах бүрэлдэхүүн гардуулан өглөө.
Үүнд эрэгтэй ангилалд алтан медалийг Хэнтий аймгийн “ABChess академи”-ийн тамирчин Д.Батсүрэн, мөнгөн медалийг Завхан аймгийн “Гэгээн арвай клуб”-ийн тамирчин Г.Амартүвшин, хүрэл медалийг Шунхлай групп “Гэгээн арвай клуб”-ийн тамирчин Б.Гүндаваа нар, эмэгтэй ангилалд Сэлэнгэ аймгийн “Элит брейн” олон улсын академийн тамирчин А.Энхтуул, Ховд аймгийн ЦДҮС ТӨХК тамирчин Б.Баярмаа, Хэнтий аймгийн Каисса клубийн тамирчин Т.Мөнхзул нар алт, мөнгө, хүрэл медалийг тус тус хүртлээ.
Энэхүү тэмцээнийг 100 сая төгрөгөөр ивээн тэтгэж оролцсон Хэнтий аймгийн Батширээт сумын уугуул "Формон Транспорт" ХХК-ийн захирал Ж.Одонтуулд аймгийн удирдлагууд хүндэтгэл илэрхийлж, монгол шатар ширээний хамт дурсгав.
Холбоотой мэдээ