Шинэ хогийн цэгт ангилсан хог хаягдлыг хүлээн авна

ОРОН НУТАГТ | Баянхонгор
munkhzul@montsame.mn
2022-05-24 20:17:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор сумын төвлөрсөн хогийн шинэ цэг байгуулах ажлыг орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэжээ.

Шинэ хогийн цэгийг аймгийн төвөөс 13 км-ийн зайд, Өлзийт сумын газар нутагт байгуулсан байна. 100х70 харьцаатай, доошоо 4 метрийн гүн, дээшээ 3 метрийн шороон далантай тус хогийн цэгийг  ирэх  наймдугаар сараас ашиглаж эхэлнэ.

Хогийн цэгт зөвхөн дахин ашиглахгүй хог хаядлыг дарж булшлах бөгөөд ангилсан хог хаягдлыг тус тусад нь хүлээн авах юм байна.

Холбоотой мэдээ