“Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнд 800 гаруй алба хаагч оролцож байна

Монголын мэдээ | Хууль
oyundelger@montsame.gov.mn
2022-05-23 14:38:42

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит “Марш-тусгай бэлтгэлийн цогцолбор” тэмцээнийг Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд зохион байгуулж байна. 


“Байнгын бүрэлдэхүүний салаа”-аар Зэвсэгт хүчин, ХХЕГ, ОБЕГ, ТЕГ, ЦЕГ, ТТХГ, Дотоодын цэргийн штаб, ШШГЕГ, “Хугацаат цэргийн алба хаагчдын салаа”-аар ЗХЖШ, ХЗЦК, Дотоодын цэргийн штаб, ҮБХИС, ДХИС, “Эмэгтэй цэргийн алба хаагчдын тасаг”-аар Зэвсэгт хүчин, ЦЕГ, ШШГЕГ, ТЕГ, ХХЕГ, ОБЕГ, ҮБХИС, ДХИС, Дотоод цэргийн штаб, “Рот”-оор ЗХЖШ, ХЗЦК, ТХЦК-ын нэгтгэл, ангиудын бүрэлдэхүүн оролцож, тэсвэр хатуужлаа сорин өрсөлдөж байна.



Тэмцээнд төрийн цэргийн болон хууль сахиулах 12 байгууллагын 800 гаруй алба хаагч оролцож байгаа юм.

Тэмцээний эхний өдөр баг, тамирчдын гарааны өмнөх ажиллагаа, гардан тулаан, жагсаалын үзүүлэх тоглолт, норматив бэлтгэлийг шалгаж, энэ сарын 23, 24-нд гараанаас бариа хүртэл тэмцээн үргэлжилнэ. 2006 оноос хойш зохион байгуулж буй тэмцээн нь төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын алба хаагчдын мэргэжлийн ур чадвар, бие бялдар, сэтгэл зүйн бэлтгэл, тэсвэр хатуужлыг сорьдгоороо онцлог гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ