Уралдаанд тэргүүлсэн сувилагч нарт орон сууц худалдан авахад нь дэмжлэг үзүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
167@montsame.mn
2022-05-13 13:17:25

Дорнод /МОНЦАМЭ/. “Би сувилагч” төсөлт уралдаанд шилдгээр шалгарсан гурван сувилагчийг орон сууц худалдан авахад нь тус бүр 20 сая төгрөгийн дэмжлэг үзүүлнэ. Түүнчлэн Чойбалсан хот дахь эмнэлгийн бүсэд эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцаар хангах ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа юм. Ийнхүү Дорнод аймаг эмч, эмнэлгийн ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарч байна.

Дээрх хөрөнгө оруулалтын ажлууд хийгдсэнээр эмч, сувилагч нарын нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байран дээрээ мэдлэг ур чадвараа дээшлүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, ажиллах тав тухтай орчныг бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой

Холбоотой мэдээ