Энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт эхлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2016-08-02 10:12:08

Монгол, Катар улсын Зэвсэгт хүчний хамтарсан “Шийдэмгий Шийдвэр” энхийг сахиулах ажиллагааны хамтарсан сургуулилт өчигдөр буюу энэ сарын 01-нд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд эхэллээ.

Хагас сар үргэлжлэх энэхүү сургуульд хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай Зэвсэгт хүчний 350 дугаар анги бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож байна. Харин Катар Улсаас 160 цэргийн алба хаагчид оролцож байгаа аж. Уг сургуулилтыг Монгол Улс, Катар Улсын Зэвсэгт хүчний харилцан тохиролцсон гэрээний дагуу 2008, 2009 онд зохион байгуулж эхэлсэн байна. 2010-2012 онд түр завсарлаад байсан тус сургуулилтыг 2013 оноос сэргээж, жил бүр тогтмол зохион байгуулах болсон юм. Сургалтын нээлтэд хоёр орны хамтарсан сургуулийн нээлтэд БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд оролцов.

Ч.Ариунболд

Холбоотой мэдээ