Шинэ он гарснаас хойш 3.3 сая тонн нүүрс экспортолжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2022-04-25 16:53:35

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Манай улс энэ сарын 15-21-нд автозамаар 3141 чингэлэг, төмөр замаар 300 чингэлэг, нийтдээ оны эхнээс 3,342.0 мянган тонн нүүрс экспортлоод байна.

Мөн хугацаанд авто замаар 240 чингэлэг, төмөр замаар 210 чингэлэг буюу оны эхнээс 422.1 мянган тонн зэсийн баяжмал экспортлов. Энэ нь өнгөрсөн оны мөн үеэс 15.9 хувийн өсөлттэй байгааг УУХҮЯ-наас мэдээллээ. Түүнчлэн он гарсаар манай улс 1,080.4 тонн катодын зэс экспортолжээ.



Холбоотой мэдээ