Словенийн Элчин сайдын Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-04-25 16:24:24

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Гадаад харилцааны дэд сайд Б.Мөнхжин Бүгд Найрамдах Словени Улсаас Монгол Улсад суух Элчин сайд Аленко Сухадолникийг өнөөдөр хүлээн авч уулзаж, Монгол Улсын Ерөнхийлөгчид барих Итгэмжлэх жуух бичгийн хуулбарыг нь хүлээн авав. 


Уулзалтын үеэр дэд сайд Б.Мөнхжин  Монгол Улс, Словенийн Засгийн газрын Авто замаар олон улсын зорчигч болон ачаа тээвэрлэх тухай хэлэлцээр энэ онд хүчин төгөлдөр болсныг сайшаав. Тэрээр ирэх онд тохиох хоёр улс дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг угтаж, үр дүнтэй ажил хэрэгжүүлж, хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.


Хоёр орны найрсаг харилцаа хамтын ажиллагааг эрчимжүүлэх, худалдааг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахаа Элчин сайд А.Сухадолникт илэрхийллээ_


Элчин сайд А.Сухадолник Лондон, Нью-Йорк, Израиль дахь Словени Улсын ЭСЯ-нд ажиллаж байсан. Словени Улсын ГХЯ-ны Эдийн засаг, олон нийтийн дипломат ажиллагааны газрын захирлаар ажиллаж байгаад 2019 онд Словени Улсаас БНХАУ-д суугаа Элчин сайд, Монгол Улсыг хавсран суух Элчин сайдаар томилогдсон байна.  

Холбоотой мэдээ