Байгууллагууд цайны цагаараа дасгал хөдөлгөөнийг эрчимтэй хийх ажлыг зохион байгуулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2022-04-19 11:29:22

Дорноговь /МОНЦАМЭ/. Биеийн тамир спортын улсын хорооноос зохион байгуулж байгаа “Илүүдэл жингүй-Эртэч Монгол” аян Дорноговьд үргэлжилж байна.

Дорноговь аймгийн БТСГ-т өглөөний дасгалыг лед дэлгэцээр шууд дамжуулан хүргэж буй бөгөөд Сайншанд хотын иргэд идэвхтэй оролцож байна. 

“Илүүдэл жингүй-Эртэч Монгол” өглөөний дасгалыг энэ оны хоёрдугаар сарын 16-наас зургаадугаар сарын 1-нийг хүртэл ажлын өдрүүдэд 6.30-7.30 цагийн хооронд явуулж байгаа юм.

Үүнээс гадна байгууллагууд өөрсдийн ажлын байрандаа, цайны цагаар нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх, дасгал хөдөлгөөнийг эрчимтэй хийх ажлыг зохион байгуулж байгаа аж.

Энэхүү аяныг Биеийн тамир спортын улсын хорооноос Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв, фитнес төв, 21 аймаг,  дүүргийн спортын байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байгаа юм. 

Холбоотой мэдээ